Category УИХ

МОНГОЛБАНКИД ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ

Img 6335
Бидний амьдралыг тодорхойлж буй тодорхойгүй байдал, полиперма хямрал хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөлд ид шид, үлгэр гэж байхгүй, энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэдгийг өнөөгийн инфляц харуулж байна. Ийм учраас л Монголбанкинд найдан хандаж туйлын хариуцлагатай байгаарай, улс төрийн савалгаа, популизмд бүү автаарай гэж сануулан захиж, энэхүү ил захидлыг илгээлээ.  

Эдийн засгийн хямрал ба Засгийн газар

Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.

Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ.

Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй ээ.

Р.Амаржаргал.   Ковид19 гарч ирсэн шигээ л гэнэт алга болно, бид яаж ийгээд л түүнийг давах болно. Харин Ковид19 дараах амьдрал, биднийг ямар сорилт хүлээж буй талаар зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.  Цар тахал гэсээр ойрын ирээдүйд бүтцийн зарчмын өөрчлөлтөд тулгуурласан эдийн…

2016 оны Төсвийн талаарх байр суурь

2015 оны 10-р сарын 20-ны өдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор Монгол Улсын 2015 оны Төсвийн тодотгол, Монгол Улсын 2016 оны Төсвийг хэлэлцүүлж буйтай холбоотойгоор өөрийн байр суурийг илэрхийллээ.

НӨАТ-ын тухай хууль шинэчлэн батлагдлаа

Монгол Улс Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын багц хуулиудын ажлын хэсгийн ахлагчийн хувьд өнөөдөр УИХ-аар хэлэлцэгдэн батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Эдийн засгийг зохицуулдаг гол хуулиудын нэг нь татварын багц…

Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай

УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Энхболд нарын хамт “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулж УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. [gview file=”http://www.amarjargal.org/wp-content/uploads/2015/06/Tsumiin-zevsegees-angid-baih-statusiig-shine-tuvshind-gargah-tuhai.pdf”]

Н.Модигийн хамт

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлэх үеэр