Category Эдийн засаг

2020 оны уналтаас салгалан гарч 2019 оны түвшинд очиж буй нөхцөлд цаашид яах вэ гэдгээ бүрэн мэдэхгүй, тэмтэрсэн төсөв болжээ.

Эцэст нь: Төсөв-эдийн засгийн төвлөрсөн илрэл. Эдийн засаг - улс төрийн төвлөрсөн илрэл. Улс төр бол эрх баригчдын сонголт. Энэ логикоор 2022 оны төсвийг уншаарай.

Эдийн засгийн хямрал ба Засгийн газар

Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Туршлагагүй, мэдлэггүй хүмүүс улс орныг удирдаж яваа үед юу ч хүлээгээд нэмэргүй

Сая уг нь ковидод их найдаж байсан юм. Бизнесүүд, ард түмэн, сэхээтнүүд, төр засаг нь ойлгоод нэг цул болоод гарах боломж байгаа болов уу гэж бодсон ч тийм гэгээ харагдахгүй байна л даа.

ГАДААД ОРЧИН ТААМАГЛАХЫН АРГАГҮЙ ТОГТВОРГҮЙ, ДОТООДОД Ч ОЧ ҮСЭРХЭД БЭЛЭН БАЙНА

Товчхондоо, их л эвгүй юм болох янзтай, их л хэцүү цаг эхлэж, маш том алдаа, сүйрэл рүү бид яваад байна гэж би дүгнэж байгаа юм. Ойрын хоёр жилээс хэтрэхгүй тун жигшүүрт муухай, нийгмийг бүхэлд нь хамарсан, төр эргэхэд хөтөлсөн ямар нэгэн юм гарч болзошгүй гэж би айж байна

Бид эвтэй байвал Сангийн Яам, Монголбанк хүчтэй байх нь гарцаагүй.

Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо манай ард олон Засгийн газрын мэргэн удирдлага дор гялалзсан амжилтаар угтах гэж байна. Саяхан нийгэм эдийн засгийн ололт амжилтын талаар Статистикийн газар ээлжит, бурам шиг сайхан мэдээгээ танилцуулжээ.

Ломбард чиглэсэн ардын зам баларсангүй ээ.

Р.Амаржаргал.   Ковид19 гарч ирсэн шигээ л гэнэт алга болно, бид яаж ийгээд л түүнийг давах болно. Харин Ковид19 дараах амьдрал, биднийг ямар сорилт хүлээж буй талаар зарим нэгэн санаа бодлоо хуваалцъя.  Цар тахал гэсээр ойрын ирээдүйд бүтцийн зарчмын өөрчлөлтөд тулгуурласан эдийн…

Ямар ч тогтолцоо байлаа гэсэн түүнийг АМИЛУУЛДАГ нь сонгуулийн эрхтэй ИРГЭН та

Өнөөдөр 11-р сарын 26. Хаант засгийг халж Бүгд найрамдах улсаа 96 жилийн тэртээ тунхагласан учраас энэ өдрийг бид тэмдэглэдэг билээ. Бүгд найрамдах улсын тогтолцоо нь дэвшилт тогтолцоо байсан нь маргаангүй. Англиар “Republic” гэдгийг бид “Бүгд найрамдах улс” гэж орчуулан нэрлэсэн…