Beautiful Plants For Your Interior
Достоевскийгоос олох ухаарал
Хүний дотоод ертөнц рүү хичнээн их өндийсөн ч гэсэн хүн гэдэг амьтны нууцыг одоог хүртэл нээж чадаагүй л байна.
Beautiful Plants For Your Interior
Хүний дотоод ертөнц рүү хичнээн их өндийсөн ч гэсэн хүн гэдэг амьтны нууцыг одоог хүртэл нээж чадаагүй л байна.
Эцэст нь: Төсөв-эдийн засгийн төвлөрсөн илрэл. Эдийн засаг - улс төрийн төвлөрсөн илрэл. Улс төр бол эрх баригчдын сонголт. Энэ логикоор 2022 оны төсвийг уншаарай.
Үнэхээр хямралд санаа зовж байгаа бол ядаж 2007-09 оны хямралын тухай ярих ёстой юм. Тухайн үед би энэ асуудлыг хөндөж байсан. 2005 оноос эхлэн хямралын тухай эрдэмтэн судлаачид бичиж эхэлсэн бөгөөд тэр тухай дурдаж байдал төвөгтөө болж байгаа тухай статья хүртэл бичиж байсан аа санаж байна. Хэн ч тоогоогүй л дээ. Дараа нь 2007 онд намар нь ерөнхий сайдад сануулж байсан бөгөөд 2008 оны хавар Ерөнхий сайд, сангийн сайдад анхааруулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд хүртэл бичгээр санал дүгнэлтээ хүргүүлж байсан юм. За за гээд л өнгөрсөн. Тэр байтугай хямрал Монголыг тойроод гарна гэж зарим сайд мэдэгдэж байсан л даа. Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь залбирсан л даа. Хямралын хөтөлбөр энэ тэр гээд л нэг их сүрхий бужигнаж УИХ-ын тогтоол баталж сүржигнэсэн хэдий ч үнэндээ өнгөрсөн борооны хойноос цув нөмөрсөн юм.
Сая уг нь ковидод их найдаж байсан юм. Бизнесүүд, ард түмэн, сэхээтнүүд, төр засаг нь ойлгоод нэг цул болоод гарах боломж байгаа болов уу гэж бодсон ч тийм гэгээ харагдахгүй байна л даа.
Тэгш бус байдал гэдэг нь улс төрийн сонголт байдаг, улс төрийн сонголтыг Та саяхан хийсэн. Бахь байдгаарай л байг гэж сонгосон. Өөрчилмөөр бол өөр сонголт хий.
Боловсрол нь улам бүр прагматик, арилжааны шинжтэй болж байна.
Нийгмийн ялгарал мөнхийн сэдэв байсан бөгөөд өнөөдөртөө хөрөнгө мөнгө, албан тушаал, эрх мэдлээр зааглагдаж байгаа бол удахгүй мэдлэг боловсролоор ялгарах нь тодорхой
Жич: Branson 70 настайг тооцвол надад ч бас сансарт нисэх шанс байгаа юм шүү.
Гэхдээ наадам хийх -хийлгэхгүй д асуудал нь байгаа юм уу? Эсвэл цар тахлыг тогтоох уу? Тусгаар улсын бэлгэдлээсээ татгалзах уу? Энэ удаад татгалзвал цаашдаа давтагдсаар үндэсний үүх түүх, өв соёл мартагдаж, устаж үгүй болох уу? Төр засгийн арчаагүй байдалтай иргэд бид номхон эвлэрээд байх уу?
Тэгэхэд миний буурай ээж “хүүхдийн тархи толгой эргүүтүүлээд одоо уншихаа боль, номын цагаан солио тусна“ гэдэг байж билээ.
Ном уншаад өөрийн болгох ёстой юм. Энэ нь : хэн…
Мунхаг миний бодлоор өнөөгийн ерөнхийлөгчийн сонгуулиар нийгмийн шинэ гэрээ байгуулагдах бөгөөд түүний гол утга учир нь амьжиргаа, аюулгүй байдал (эрүүл мэнд г.м) хангах хүчнийг хүлээн зөвшөөрч харин дарангуйллын эсрэг, эрх чөлөөний төлөө тэмцэл, элдэв мөрөөдөл горьдлого зэргийг нэг хэсэгтээ хойш нь тавих сэтгэлгээ нийгэмд давамгайлсан байна.
Товчхондоо, их л эвгүй юм болох янзтай, их л хэцүү цаг эхлэж, маш том алдаа, сүйрэл рүү бид яваад байна гэж би дүгнэж байгаа юм. Ойрын хоёр жилээс хэтрэхгүй тун жигшүүрт муухай, нийгмийг бүхэлд нь хамарсан, төр эргэхэд хөтөлсөн ямар нэгэн юм гарч болзошгүй гэж би айж байна
Миний бие хэн нэг нэр дэвшигчийн талаар үзэл бодлоо илэрхийлэхдээ зөвхөн өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан илэрхийлэх болно.
Дахиад хэлэхэд ийм яриа өрнөсөн эсэх нь бүү мэд. Гэхдээ ийм мэдээний дор нь бөөн коммент явж байгаа бөгөөд мэдээний үнэн худлыг сонирхож байгаа хүн ганц ч алга.
миний бие муу нэр нь хусавч арилахгүй этгээдийн башир аргад өртөж, Ардчилсан намын олон мянган шударга гишүүдийнхээ урмыг хугалсандаа тун харамсан хүлцэл өчье.
#УухайКлабхаус ярилцлагад оролцож, цаг үеийн асуудлаар 3 цаг ярилцав. Цаг…
Ч.Ганхуяг аа, Ард апп-ийн зарим үйлчилгээ нь байхгүй болсныг ажиглаад чамд хэдэн санаа хүргэе гэж бодсон юм.
Нэр хугарахаас яс хугар гэдгийг санаж яваарай. Таны нэр хугарвал Ардчилсан Намын, Ардчиллын, Монгол төрийн тогтолцооны яс хугарна шүү^