Уламжлал ёсоор, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын эсрэг ээлжит шуугиан эрс нэмэгдлээ. Тэдний үйл ажиллагаанд харамсах, сэтгэл дундуур байх, шүүмжлэх тэр ч байтугай огцруулахад хангалттай шалтаг шалтгаан байгаа. Энэ фон дээр, яагаад монголчуудын хувьд сайн лидер, сайн мөрөөдөл төдий зүйл болоод байгаагийн учир шалтгааныг хайх, нухацтай хэлэлцэх ёстой юм.
- Төрийн өндөрлөгүүдийн (цаашид ТЭД) гадаад айлчлалыг иймэрхүү комментууд байнга
дагалддаг болоод удаж байна. Харин айлчлал “тойрсон” албан ёсны мэдээ хүнд хүрэх нь ховор.
Учир нь гадаад айлчлалын утга учрыг ойлгоод, олонд хүргэх чадвартай нь “өдрийн од” мэт
бөгөөд тэд айлчлалын бүрэлдэхүүнд багтдаггүй. Асуудлаа мэддэг нарийн мэргэшсэн нэг нь биш
харин “эзэн ээ” (шинэ/хуучин) магтан дуулсан эсвэл магтан дуулахаар гэрээтэй хэвлэлийнхэн,
айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд “шагнал”-аар багтдаг нь нууц биш.
Туулсан замаа эргүүлэн санаваас тэртээх 1924 онд хоёр багш, дөчөөдхөн оюутантай тулганы чулуугаа тулж байсан Санхүү Эдийн Засгийн Их Сургууль өдгөө 300 гаруй багш, ажилтантай, 8000 гаруй бакалаврын болон ахисан түвшний оюутан судлаачидтай орчин цагийн Монгол Улсын дээд боловсролын салбарын нэрийн хуудас, тэргүүлэх нэгэн их сургууль болон хөгжсөн бахдам амжилтын эзэн билээ.
Тоталитаризмын орчинд Та тодорхой зүйлийг ярьж хэлэх байтугай, тэр тухай бодохыг хориглодог. Та юу гэж бодох ёстойг хэлж сургах үзэл сурталыг буй болгон түүгэрээр дамжуулан таны мэдрэмж, зүрх сэтгэлийг эзэмдэн удирдан залж, зан төлөв үйл хөдлөлийн хэм хэмжээг тань тогтоож өгнө. Джордж Оруэлл
Улс төржилтөөс гадна нийгмийг талцуулчихлаа. Нэг хэсэг нь газар шороогоо хамгаалаад, нөгөө хэсэг нь эх нутгаа гадагш нь зарж үрчих гээд байгаа юм шиг дүр байдал үүсчихлээ л дээ. Ер нь МАН-ынхны ажлын арга барил л даа, энэ. Нийгмийг талцуулж бутаргасан асуудал гаргасаар өнөөдрийг хүрсэн нь бодитой үнэн шүү дээ.
Бидний амьдралыг тодорхойлж буй тодорхойгүй байдал, полиперма хямрал хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөлд ид шид, үлгэр гэж байхгүй, энэ хорвоод үнэ төлбөргүй зүйл үгүй гэдгийг өнөөгийн инфляц харуулж байна. Ийм учраас л Монголбанкинд найдан хандаж туйлын хариуцлагатай байгаарай, улс төрийн савалгаа, популизмд бүү автаарай гэж сануулан захиж, энэхүү ил захидлыг илгээлээ.
Хүн төрөлхтний түүхэн хөгжлийн явцад аугаа их сэтгэгчдийн санаа бодол (idea ) хойч үед өвлөгдөж “эерэг болон сөрөг” тайлбаруудаар баяжсаар иржээ. Тухайн цаг үеээсээ урьтаж сэтгэсэн, холыг харсан бодол санаа далайн давлагаанд хөөрөгдөж ил гарах эсвэл дарагдан живэх мэт сарнин алга болох нь хувиран өөрчлөгдөх байгалийн зүй тогтолтой адил ажээ.
“Road map”-гүй танихгүй газар хэцүү л байдаг. Ерэн оны эхэнд бид “Замын зураг”-гүй том аян эхлүүлсэн, нилээн ч урагшилсан. Гэхдээ одоо бидний туулах зам бүр л хол бөгөөд мөн л аян замын зураг нь бэлэн болоогүй байна даа.
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралт байдлыг эрдэмтэд, судлаачид алдагдсан арван жил, полиперма хямралын үе гэж нэрлэх боллоо.